Нүүр   | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Намтар

Санжаасvрэнгийн Зоригийн (1962-1998) намтар ба Монголд ардчилал vvсч тєлєвших явцын эхний 10 жил

1962 он: Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. “...Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ” Дvv С. Оюун“... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна”.
Ах С. Баяр

1970 он: Зориг хvv монголын сэхээтнvvд vр хvvхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд элсэн оров. “... Талийгч хичээл номондоо их сайн ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд илvv, физикийн олимпиадад 2 билvv 3-р байранд орж байсан. Тэгээд “Хоршоолол” нийгэмлэгийн спортын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, өөрийнхөө орсон зэрэгтээ 1-р байр эзэлж тvvнээс хойш чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг болсон. Долоо билvv арав хоног Баяраа ах Баавлай багштай хамтарч өдөр шөнөгvй бэлтгэл хийлгэсэн хэрэг. Гол нь сунгалтын дасгал хийх гэж их зовсондоо хөөрхий. Хичээл дээрээ сууж байхдаа хvртэл хөл гараа сунгаж, татаж их л хөдөлмөрлөдөг байсан. Их хөдөлгөөний эвсэлтэй хvvхэд байж билээ. Энэ нь оюутан байхдаа ч илэрч байсан. Москвад бид нар хөл бөмбөг, регби их тоглодог байж билээ. Зориг МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байсан”.

Ангийн найз Я.Баатар

1980-85 он: Дээд боловсрол эзэмшихэд бусад шатны сургалтын адил vнэ төлбөргvй байлаа. Зөвхөн элсэлтийн уралдаант шалгалтаар хангалттай оноо авах шаардлагатай. С.Зориг Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцах эрх авав. Москвагийн таван жилд С. Зориг Чехословак улсад сурч байсан дvv С. Оюунтайгаа захидлаар их харилцдаг байжээ. “... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд өнөөгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зөвхөн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол өдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас.

1985-90 он: Залуу улс төр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд зааварлагчаар ажиллаж мөн МУИС-д багшлав. Тэрээр МУИС-ийн аспиратурт “БНМАУ-ын улс төрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийж эхэллээ.

1989-90 он: Уран бvтээлч, сэхээтэн залуусын 1989 оны сvvлчээр эхлvvлсэн нийгмийг ардчилахын төлөө хөдөлгөөнд С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болов. Эрх баригчдад сөрөг анхдагч улс төрийн байгууллага МоАХ-г ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мөргөлдөөнгvйгээр ардчилсан хөгжлийн замд оруулахад улс төрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн юм. Коммунист системийн задрал явагдсан 1990 оны дэлхийн улс төрийн дvр төрхийг хожимын тvvхчид сэргээн бvтээхийг хvсвэл ”Монгол-Ардчилал-МоАХ-С.Зориг” гэсэн vгэн хэлхээнээс зайлах аргагvй болох бизээ. Шинэчлэл өөрчлөлт, vндэсний бvрэн эрх, бодит тусгаар тогтнолыг эрмэлзсэн 90 оны монголчууд төдийгvй Монголын ардчиллын өрнөлтийг сонирхож байсан гадаадын ажиглагчдын хувьд ч энэ утгын хэлхээ зvй ёсны зvйл болсон юм. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс төрийн хvчнvvдийн vндэсний зөвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хөгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зөвшөөрсөн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос төрсөн анхны улс төрийн сөрөг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм.Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, өөртөө бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Өөрсдийнхөө хvссэн өөрчлөлт шинэчлэлтийг өглөө, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа биш биз.”

1990 оны намар: Монголд анхны чөлөөт сонгууль болж парламент байгуулагдлаа. Депутат С. Зориг парламентийн бvлгэмийн гvйцэтгэх хорооны даргаар сонгогдов. Гэвч тэрбээр парламентийн байнгын ажиллагаатай доод танхим Улсын бага хуралд /УБХ/ орсонгvй. Харин тvvнд Улсын бага хурлыг байгуулах эрхтэй байнгын бус ажиллагаатай парламентийн дээд танхим Ардын их хурлын /АИХ/ анхны хуралдаан дээр Монголын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдох боломж байсан юм. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд өндөр төвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч депутатуудын олонх нь тvvнийг дэмжсэнгvй. Vvнд сонгуулийн дvнгээр АИХ-ын дийлэнх суудлыг авсан МАХН-д МоАХ-ноос vvсэн байгуулагдсан МоАН болон МVДН-ийн хамт албан ёсны сөрөг хvчин болох учиртай байсан МСДН-ын удирдлагын албан тушаалд шунасан, зарчимч бус, урвамтгай vйл ажиллагаа нөлөөлсөн гэж тэр vеийн ажиглагчид, амьд гэрчvvд өгvvлдэг. Дэд ерөнхийлөгч УБХ-ыг удирдахаар Vндсэн хуульд намууд зөвшилцөн хийсэн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байсан юм. Хэвлэлийн “Монголпресс” агентлагаас 1990 онд хийсэн судалгааны дvнгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох хvмvvсийн тоонд С. Зоригийг нэрлэж байсан юм.

1991 оны намар:8 дугаар сард Москвад Онц байдлын улсын хороо (ОБУХ) гээч төрийн эрхийг авлаа. Энэ байгууллагын мэдэгдлийг хvлээн авсан шинэ, хуучин монгол дарга нарын өвдөг чичирч байлаа. Хоёр, гурав хоногийн дараа төрийн эргэлт нэгэнт бvтэлгvйтсэн нь тодорхой болсон vед Бага хурлын том дарга нар төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг “ Зөвлөлт засгаас урваж, хууль бус ОБУХ-ны мэдэгдлийг нийтэлсэн хэмэээн загинаж бvтэгнvvлэв. Харин ОБУХ төрийн эрхийг авсан анхны өдөр Монголын томоохон улс төрчдөөс нэг л хvн энэ vйл явдлыг “хууль бус төрийн эргэлт” хэмээн нэрлэж эсэргvvцлийн цахилгаан Москвад илгээсэн нь Парламентийн бvлгэмийн дарга С. Зориг байлаа.

1990-92 он: Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг төлөвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хөгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Vvнээс гадна ардчилсан хувьсгалын зорилтын эхний шат хэрэгжиж нэг сурталын дарангуйлалт тогтолцоо мөхөх vеэс МоАХ дотроо зөрчилдөж Т. Нэргvй, Г. Бошигт нар мөр мөрөө хөөсөн билээ. Тэр vеэс С. Зориг МоАХ-ны удирдлагад байсан лидерvvдтэй стратеги, тактикийн асуулаар мөн л зөрчилдөх болжээ. Энэ нь 1992 онд тvvнийг МоАХ-ны удирлагаас татгалзахад хvргэв. С.Зоригийн байгуулсан БННам удалгvй Чөлөөт хөдөлмөрийн нам, МоАН-ын Г.Бошигтын жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам боллоо. Ардчиллын төлөөх хvчнvvд нэгдэн хvчирхэгжиж байж МАХН-ыг сөрөн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухалыг С. Зориг ямагт анхааруулдаг байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэ vйл ажиллагааныхаа хvрээнд тэрээр Япон улстай тогтоосон харилцаанд ихээхэн анхаарч манай хамгийн том хандивлагч орон болгох эх vндсийг тавьсан хvмvvсийн нэг билээ. С. Зориг 1992 онд Японд Азийн залуу улс төрчөөр шалгарч, Монголын улс төрчдөөс Японы Эзэн хаантай хамгийн анх уулзаж байжээ.

1992-96 он: Тэрээр 1992 онд МоАН, МVДН, НН-ийн Эвслээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон бөгөөд парламентад ардчилсан хvчнийг төлөөлсөн зургаахан гишvvний нэг нь байлаа. 1992 оны 10 дугаар сард Монголын Ардчилсан нам, Монголын Нэгдсэн нам, Монголын Сэргэн Мандалын нам, Монголын Vндэсний Дэвшлийн намууд нэгдэж Монголын Vндэсний Ардчилсан намыг байгуулсан юм. С. Зориг нь МVАН-ыг өдөр тутмын удирдлагаар хангах vvрэг бvхий Ерөнхий зөвлөлийн гишvvн байв. Нийгмийг бvхэлд нь шинэ төлөв байдалд оруулахын тулд 90-ээд оны улс төрч удирдагчид ер бусын их хvчин чармайлт тавихын хамт аль болох бага алдах тvvхэн хариуцлага хvлээж байлаа. Шинэ орчин, шинэ цаг vе тэднээс судалгаа тооцоонд vндэслэсэн, улс төрийн удирдлагын урьд vеийнхний арга барилаас зарчмын ялгаатай шийдвэр гаргахыг ямагт шаардаж байсан юм. Vvнийг ухамсарласан С. Зориг 1990 онд “Стратеги судалгааны төв” хэмээх ТББ байгуулж залуу судлаачдыг удирдан ажиллав. Энэ төв Монгол Улсын шинэ Vндсэн хуулийг боловсруулах бэлтгэл ажлын хvрээнд Азийн сантай хамтран Vндсэн хуулийн vзэл баримтлал, шvvх тогтолцооны шинэчлэлт, орон нутгийн удирдлагын тогтолцооны төгөлдөржилт зэрэг сэдвээр семинар хэлэлцvvлэг зохион байгуулжээ. С.Зориг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан шинэ Vндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишvvн байлаа.

1996-98 он: Ардчилсан хvчнийхэн анх удаа эрх баригчид болов. С. Зориг МVАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс УИХ-ын гишvvнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1997 онд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллалаа. Монгол – Японы парламентын бvлгийн даргаар ажиллаж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад vнэтэй хувь нэмрээ оруулсаныг талууд бvрэн хvлээн зөвшөөрдөг юм. Vvний нэг жишээ нь 1997 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх Монголын талын комиссын даргаар ажиллаж байсан бөгөөд уг арга хэмжээний хvрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь дайнд амь vрэгдсэн Япон цэргийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн гvдэнг санаачлан бариулсан юм.

С. Зориг төрийн тvшээгээр ажиллахын сацуу төрийн бус байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй байр суурьнаас оролцож байлаа. Монголын шатрын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, эмзэг бvлгийхэн болон өнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтvлхvvр” сангийн хvндэт ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

1998 оны хавар: "Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газар огцров . Парламент дахь ардчилагчид бvлэглvvдэд хуваагдан задарч эхэлжээ. “Зоригийн фракц” ч гэж байв (Д.Энхбаатар, Х.Хулан, С.Билэгсайхан, М.Чимэдцэрэн агсан МVАН, А.Ганбаатар, Р.Нарангэрэл, Батжаргалын Батбаяр, Р.Бадамдамдин МСДН, МАХН-ын дотор ч “Зоригийн бяцхан фракц” гэж хэлж болохоор М. Баяртсайхан, Ж. Бямбадорж, Р.Содхvv, Д.Базархvv, М.Зэнээ нараас гадна МУНН-ын дарга О. Дашбалбар агсан, сvvлийн vед хөдөөгийнхөн гэж нэрлэгдэх болсон фракцийн зарим нөхдvvд ч ордог байлаа). Шинээр байгуулагдсан Засгийн газарт С.Зориг Дэд бvтцийн сайдын албыг хаших болжээ. Монголын хамгийн их анхаарал татсан, хамгийн хоцрогдсон, хамгийн ихээр яаравчлан хөгжvvлэх шаардлагатай салбар. Төсвийн болон хандивлагч улс орон, байгууллагын хандив, тусламж, зээлийн мөнгийг хамгийн ихээр шингээдэг салбар.

1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага өгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс төрч хvний ямагт санаж мөрдөж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дөнгөж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс төрд өнгөрөөжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс төрчдөд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын төсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мөнгө, маш өндөр өртөгтэй төрөл бvрийн төслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цөөхөн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хөөцөлдөх нь шинэ, хуучин ялгаагvй улс төрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мөн анхааруулж хэлжээ.“...Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бvх цаг vөд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно...” Монголын радиод өгсөн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар.

1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерөнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Өнөөдөр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерөнхийлөгчид өргөн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс төр гvйцэлдvvлэх төдий ажиллагаа юм. Vvний өмнө намын удирлагын төвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерөнхий зөвлөлийн хуралд орохын өмнө хийсэн байх ёстой. Хурал бол зөвхөн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерөнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерөнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерөнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерөнхийлөгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чөлөөт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс төрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хөнөөжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын төлөөх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.

 

Санжаасүрэнгийн ЗОРИГИЙН нэрэмжит хичээлийн танхим нээлээ


Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсаны төрсөн өдөр 4 дүгээр сарын 20-ны өдөр тохиодог билээ. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Мөн эл өдөр Зориг сангаас МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимд Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит болгон тохижуулсан хичээлийн танхимын нээлтийн ёслол болсон юм. Нээлтийн ёслолд С.Зоригийн гэр бүл, найз нөхөд, Зориг сангийнхан, сургуулийн удирдлага болон багш оюутнууд оролцож Монголын ардчиллын талаар хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэн оюутнуудад С.Зориг болон 1990 оны ардчилсан хувьсгалын тухай лекцийг Улс төрийн боловсролын академийн багш Н.Чулуунбат уншлаа.

 


 
dsd