Нүүр    | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

Залуу лидер хөтөлбөрvvд
ТАНИЛЦУУЛГА
Зориг сангийн эрхэм зорилго нь хүчтэй иргэний нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх явдал билээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Зориг сан болон АНУ дахь Зориг сан ардчилсан нийгэмд иргэн байх, иргэний эрх үүргээ хэрэгжүүлхийн учир холбогдолыг ухуулан таниулдаг олон нийтийн боловсролын байгууллагуудыг дэмжих, тийм байгууллагуудыг бэхжүүлэх шаардлагатай гэж үздэг. АНУ-д төвтэй, ашгийн төлөө бус байгууллага болох АНУ-ын Зориг сан нь Монголын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Залуу Лидер Хөтөлбөрийг (ЗЛХ) санхүүжүүлж байгаа билээ.


2003 оны намраас эхэлсэн уг ЗЛХ нь их, дээд сургууль төгссөн Монгол залуусын манлайлах, удирдах ур чадварыг хөгжүүлэх, улс орондоо тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлаархи мэдлэгийг өргөжүүлэх боломж олгодог. Манлайлагч болохын тулд хүн төлөвших ёстой гэж Зориг сан үздэг. Манлайлах чадвараа хөгжүүлнэ гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх үйл явц бөгөөд ЗЛХ Монгол залуучуудын өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх замаа олоход нь туслахад чиглэсэн юм. Хөтөлбөрт жил бүр 22-25 насны 20 залуусыг шалгаруулан авч харилцаа, сэтгэн бодох болон дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэг манлайлан удирдах ур чадварыг хөгжүүлэх найман сарын хөтөлбөрт хамруулдаг. Хөтөлбөр нь амьдрал дээрх бодит байдалтай танилцах болон танхимын ярилцлага, хэлэлцүүлгийн хосолмол хэлбэрээр зохион байгуулагдсан. Түүнчлэн хөтөлбөрт оролцогчид үндэсний болон дэлхий нийтийн өмнө тулгарч буй нийгэм, бизнес болон улс төрийн асуудлуудтэй танилцах боломжтой. Хичээлүүдийн ихэнхийг үндэсний, гадаадын болон олон улсын тэргүүлэгч бизнесүүд, туршлагатай мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс заадаг.
ЗЛХ-ийн онцлох нэгэн хэсэг бол залуу лидерүүд хөтөлбөрийн явцад өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Оролцогчид багуудад хуваагдан ажиллаж, амьдарч байгаа орчин, хэсэг, бүлгийн үйл ажиллагааг дэмжихүйц төсөл боловсруулан, төлөвлөж хэрэгжүүлдэг. Багууд хамгийн шилдэг төслийн баг болохын төлөө өрсөлдөж өөрсдийн төслийг төлөвлөн, зохион байгуулж, хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн төгсгөлд хэрэгжүүлсэн төслөө тайлагнан хамгаалж, байр эзлэн, шагнал гардан авдаг.
Ийнхүү төсөл хэрэгжүүлэх нь оролцогчдыг нийгэмд тулгамдсан асуудлуудтай танилцуулаад зогсохгүй тэдний харилцааны ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллаж сурах болон төслийн удирдлагын анхан шатны арга барилд суралцан, бодит амьдрал дээр туршиж үзэх ач холбогдолтой.