Монгол
Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх
үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй,
өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийг эрхэмлэдэг
залуучуудыг Зориг сан ЗАЛУУ ЛИДЕР ХӨТӨЛБӨР-төө
урьж байна.
Хөтөлбөр нь Монгол Улсад ажиллаж, амьдарч буй
залуучуудын боловсрол болон ур чадварыг нэмэгдүүлэх,
мэдлэг, туршлага, мэдээллийн санг баяжуулахын
тулд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл,
хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн олон талт асуудлуудтай
танилцуулах, энэ талаархи мэдлэгийг гүнзгийрүүлэхэд
чиглэгдэнэ. Залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
ажил мэргэжлээрээ өсөх боломжоо нээхэд нь дэмжлэг
үзүүлэх, түлхэц болох зорилготой уг сургалтыг
үндэсний болон гадаадын туршлагатай мэргэжилтэн,
лидерүүд, нэр хүнд бүхий байгууллагуудын төлөөлөгчид
оролцон явуулах юм.
Зориг сан энэхүү хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ
амжилттай хэрэгжүүлхээр зэхэж байна. Уг хөтөлбөрийг
төгсөгчид нь нийгмийн олон талт харилцааны талаар
дадлага мэдлэг олж авч, сурч, хөдөлмөрлөх, хамтран
ажиллах хэлхээ холбоогоо өргөжүүлж, өсч хөгжих
үүд хаалгаа нээж чаддаг юм.
Хөтөлбөрийн сургалт нь хичээлийн жилийн турш,
хичээлийн тавин хувь нь ажлын бус цагаар, долоо
хоногт нэг удаа, 3 цаг хичээллэнэ. Сургалтын
хөтөлбөр үнэ төлбөргүй.
Оролцохыг хүсэгчид дараахь шаардлагыг хангасан
байна:
• 22 - 25 насны дээд сургууль төгссөн, ажилтай
эсвэл одоогоор ажилгүй байж болно,
• Англи хэлний зохих мэдлэгтэй бол сайн.
Дараахь материал бүрдүүлж ирүүлнэ, үүнд:
• Залуу Лидер Хөтөлбөрт хамрагдах шаардлага
эрэлт хэрэгцээ, зорилго, хүсэл тэмүүллээ тодорхойлон
500-1000 үгэнд багтаан эссэ бичих,
• Намтар, холбоо барих утас, хаяг (маягтын дагуу)
• Хувь хүн, зан чанар, ажил байдлыг тодорхойлсон
тодорхойлолт – 1 ш. Тодорхойлолтыг төгссөн сургуулийн
тэнхим эсвэл дипломын ажил удирдсан багш эсвэл
шууд удирдлаганд нь ажилладаг албан тушаалтнаас
авсан байвал зохимжтой (маягтын дагуу).
Эдгээр материалыг бүрдүүлэх маягтыг монгол,
англи хэлээр Зориг сангаас авч болох ба Зориг
сангийн www.ylp.mn веб хуудаснаас хэвлэн авч
уг маягтын дагуу бөглөж бүрдүүлэх шаардлагатай.
Шалгаруулах явц:
Шалгаруулалт нь хоёр шатлалтай явагдана.
1. Өргөдлийг
2010 оны 9-р сарын 03-ны
өдрийн 18 цаг хүртэл Зориг сан дээр
хүлээн авна.Урьдчилсан шалгаруулалтыг эссе
болон өргөдлийн маягтыг үндэслэн хийнэ. Зөвхөн
урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл
гаргагчид 9-р сарын 10-ны дотор утсаар мэдэгдэнэ.
2. Урьчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг
9-р сарын 11 – 12ны өдрүүдэд
ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын
эцсийн дүнг
9- сарын 13-15-ны
хооронд мэдэгдэнэ.
Лавлах утас: 315444
Энхтайвны өргөн чөлөө 9А , Зориг сан
Өргөдлийн маягт /монгол/