Нүүр    | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

Залуу лидер хөтөлбөрvvд
ЗОРИГ САНГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчилаллыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийг эрхэмлэдэг залуучуудыг Зориг сан ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Хөтөлбөр нь Монгол Улсад ажиллаж, амьдарч буй залуучуудын боловсрол болон ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлага мэдээллийн санг баяжуулахын тулд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн олон талт асуудлуудтай танилцуулах, энэ тараархи мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэгдэнэ. Залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ өсөх боломжоо нээхэд нь дэмжлэг үзүүлэх, түлхэц болох зорилготой уг сургалтыг үндэсний болон гадаадын туршлагатай мэргэжилтэн, лидерүүд, нэр хүнд бүхий байгууллагын төлөөлөгчид оролцон явуулдаг.

Энэхүү хөтөлбөрийг АНУ дахь Зориг сан болон Хаан Банк сангийн санхүүжилтээр бид 8 дахь жилдээ амжилттай явуулахаар зэхэж байна. Уг хөтөлбөрийг төгсөгчид нь нийгмийн олон талт харилцааны талаар дадлага мэдлэг олж авч, сурч хөдөлмөрлөх, хамтран ажиллах хэлхээ холбоогоо өргөжүүллж, өсч хөгжих үүд хаалгаа нээж чаддаг юм.

Хөтөлбөрийн сургалт нь хичээлийн жилийн турш, хичээлийн 50% нь ажлын бус цагаар, долоо хоногт нэг удаа, 3 цаг хичээллэнэ. Сургалтын хөтөлбөр үнэ төлбөргүй.

Оролцохыг хүсэгчид дараахь шаардлагыг хангасан байна:

• 22 - 25 насны дээд сургууль төгссөн, ажилтай эсвэл орддгоор ажилгүй байж болно,
• Англи хэлний зохих мэдлэгтэй бол сайн.

Дараахь материал бүрдүүлж ирүүлнэ, Үүнд:

• Залуу Манлайлал Хөтөлбөрт хамрагдах шаардлага эрэлт хэрэгцээ, зорилго, хүсэл тэмүүллээ тодорхойлсон 500-1000 үгэнд багтаан эссе бичих,
• Бөглөсөн өргөдлийн маяг, холбоо барих утас, хаяг (маягтын дагуу)
• Хувь хүн, зан чанар, ажил байдлыг тодорхойлсон тодорхойлолт-1ш. Тодорхойлолтыг төгссөн сургуулийн тэнхим эсвэл дипломын ажил удирдсан багш эсвэл шууд удирдлаганд нь ажилладаг албан тушаалтнаас авсан байвал зохимжтой (маягтын дагуу).

Эдгээр материалыг бүрдүүлэх маягтыг мрнгол, англи хэлээр Зориг сангаас авч болох ба Зориг сангийн www.ylp.mn вэб хуудаснаас хэвлэн авч уг маягтын дагуу бөглөж бүрдүүлэх шаардлагатай.

Шалгаруулах явц:

Шалгаруулалт нь хоёр шатлалтай явагдана.

1. Өргөдлийг 2010 оны 9-р сарын 03-ны өдрийн 18 цаг хүртэл Зориг сан дээр хүлээн авна.Урьдчилсан шалгаруулалтыг эссе болон өргөдлийн маягтыг үндэслэн хийнэ. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 9-р сарын 10-ны дотор утсаар мэдэгдэнэ.
2. Урьчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 9-р сарын 11 – 12ны өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 9- сарын 13-15-ны хооронд мэдэгдэнэ.

Лавлах утас: 315444

Маягт татах