 |
| |
|
Эрхэм
зорилго
Монгол оронд
ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг
дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний
эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон
ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд
нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй
болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино. |
| |
|
|
| Залуу
лидер хөтөлбөрvvд |
| Зориг
Сангийн Залуу Лидер Хөтөлбөр |
Монгол
Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх
үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй,
өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийг эрхэмлэдэг залуучуудыг
Зориг сан ЗАЛУУ ЛИДЕР ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
|
| |
|
| Санхүүжүүлэгч
болон дэмжигчид |
Америкийн бизнесмэн ноён Волтер Женкинс
анх Залуу Лидер Хөтөлбөрийг үүсгэн санаачилсан
бөгөөд АНУ дахь Зориг сангаар дамжуулан хөтөлбөрийн
үндсэн санхүүжилтийг хувиасаа олгодог юм.
АНУ дахь Зориг сан жил бүр хөтөлбөрийн үйл
ажиллагааны бүх зардлыг хариуцдаг. Түүнчлэн
2004 онд Японы Азийн Соёлын Форумын ерөнхийлөгч
ноён Нигиши Кеничигийн өгсөн хандиваар Зориг
сан ЗЛХ-т хэрэглэгдэх тоног төхөөрөмж, сургалтын
материалыг сайжруулсан билээ. Зориг сан хөтөлбөрийг
хэрэгжүүлэх байраар хангадаг төдийгүй шаардлагатай
бусад дэмжлэгийг үзүүлдэг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ
35 орчим хичээл ордог. Эдгээрийн ихэнхийг
тухайн чиглэлдээ тэргүүлэгч бизнесүүд, гадаад
дотоодын байгууллага, хувь хүмүүсийн дэмлэгтэйгээр
явуулдаг. ХААН Банк, АНУ-ын Азийн сан, Монголын
Урлагийн Зөвлөл, Шинэ Зеландын Байгаль Хамгаалах
Санаачлага, Монголын Үндэсний Худалдаа Аж
Үйлдвэрийн Танхим, Хүний Эрхийн Үндэсний Комисс,
Улаанбаатар хотын захирагчийн алба зэрэг өгөөмөр
сэтгэлтэй байгууллага, хувь хүмүүсийн тус
дэмийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
|
| ТАНИЛЦУУЛГА |
Зориг сангийн эрхэм зорилго нь хүчтэй иргэний
нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах,
Монголд ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлэх
явдал билээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд
Зориг сан болон АНУ дахь Зориг сан ардчилсан
нийгэмд иргэн байх, иргэний эрх үүргээ хэрэгжүүлхийн
учир холбогдолыг ухуулан таниулдаг олон нийтийн
боловсролын байгууллагуудыг дэмжих, тийм байгууллагуудыг
бэхжүүлэх шаардлагатай гэж үздэг.
|
| |
|
| ЗОРИГ
САНГИЙН ЗАЛУУ ЛИДЕР шалгаруулах нөхцөл |
|
ЗОРИГ САНГИЙН ЗАЛУУ ЛИДЕР
ХӨТӨЛБӨР
Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчиллыг
гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл
эрмэлзэлтэй, өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийг
эрхэмлэдэг залуучуудыг Зориг сан ЗАЛУУ ЛИДЕР
ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
|
| |
|
|
|
| |
|