Америк-Монголын
сургуулиудын түншлэл
АНУ дахь Зориг сангийн санаачилга, санхүүжилтээр
2006 оны 3-р сараас эхэлсэн Америк-Монгол сургуулиудын
түншлэл төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Төслийн
хүрээнд оролцогч сургуулиудын сурагч, сургуулийн
удирдлага, багш нарын хооронд харилцаа тогтоож,
түүх соёлын болоод боловсролын чиглэлээр хамтран
ажиллах юм. Төслийг албан ёсоор эхлүүлэхээр
Denver School for International studies сургууль,
Denver Sister Cities Committee болон АНУ дахь
Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүд Улаанбаатарт
ирж ажилласан.
Зориг сан Улаанбаатар-Денверийн
Ах дүү хотуудын зөвлөл болон АНУ дахь Зориг
сантай хамтран хоёр орны ерөнхий боловсролын
сургуулиудын хооронд түншлэл тогтоох төслийг
өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа
юм. Төслийн хүрээнд сурагчид, сургуулийн удирдлага,
багш нарын хооронд харилцаа тогтоож, түүх соёлын
болоод боловсролын чиглэлээр хамтран ажиллах
бөгөөд сургууль тус бүр сурагчдын тусгай клуб
байгуулж, хүүхдүүд интернэтээр болон шуудангаар
голчлон харьцана.
Одоогийн байдлаар сургууль
тус бүр дээр сурагчдын клубууд байгуулагдан
Америк-Монгол хүүхдүүд имэйлээр харилцаж байна.
Монголын талын 2 сургууль дээр ажиллаж буй клубын
сурагчид тогтмол хувиарын дагуу долоо хоног
бүр уулзаж, англи хэлний мэдлэгээ сайжруулж
байна.
Хамтрагч
сургуулиуд:
Монгол:
-УБ хот СХД, Ирээдүй цогцолбор сургуулийн 1-р
ахлах сургууль
-Дундговь аймаг Эрдэмийн далай цогцолбор сургууль
АНУ:
-Denver School for International Studies, Denver,
Colorado, USA
-Greyhills Academy High School, Tuba City, Arizona,
USA
Хамтрагч
байгууллагууд:
-АНУ дахь Зориг сан
-Денвер Улаанбаатарын ах дүү хотуудын зөвлөл
Санхүүжүүлэгч :
-АНУ дахь Зориг сан
-Хаан Банк Сан
-Denver Zoo
-Америкийн элчин сайдын яам
Солилцооны хөтөлбөр
Төслийн хүрээнд хамтрагч сургуулиудын багш,
сурагчид богино хугацааны солилцооны хөтөлбөрт
хамрагдаж харилцан айчлал хийж байна. Тэд урд
нь интернэтээр танилцаж, и-мэйлээр харилцаж
байсан Америк, Монгол найз нартайгаа нүүр тулан
уулзаж хоёр орны ёс заншил, сургуулиудтай танилцаж
байна.
2009 онд солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш,
сурагчид
Монголын талаас:
Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулиас
1. Г.Оюнцэцэг
2. Б.Билг??н
3. И.Монголжингоо
Дундговь аймгийн “Эрдмийн ундраа” цогцолбор
сургуулиас
1. Н.Мөнгөнцацрал
2. Д.?лзийбадрах 10-р анги
3. И.?лзий-Орших 11-р анги
АНУ-ын талаас:
Denver Center for International Studies, Denver
1. Alica Teck 10th grade student
2. Graham Dawson 12th grade student
3. Theresa Harrold– Teacher
Greyhiils Academy, Tuba city
1. Kevin Tso
2. Charise Charley
3. Reginald Begay - Teacher

|