Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн
групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд
болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн
үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ
хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй,
томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж
ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул
уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай,
хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн.
Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс,
нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс,
талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод
хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд
чухал шаардлагатай материалууд байдаг.
Бид Зориг сантай хамтран Рио Тинто Монголиa
дээд боловсролын 2008-2009 оны хичээлийн жилийн
тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна.
Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул
уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг
идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.
Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн
ангийн 3, 4-р дамжаанд Хууль, Эдийн засаг,
Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи,
Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын
эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи,
Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулûн өрөмдлөгийн
техник технологи, Эдэлбэр газрын кадастр,
Маркшейдр, Уул уурхай, Уул уурхайн менежментийн
чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд
оролцож болно.
Шалгарсан 4 оюутанд сургалтын төлбөрөөс гадна
сар бүрийн 100 ам.долларын тэтгэлэг олгоно.
Бүрдүүлэх материал:
1. Товч анкет (маягтийг Зориг сангаас ирж
авах буюу сайтнаас татаж
авах)
2. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
3. Цээж зураг 1%
4. 1, 2 – р дамжааны дүнгийн хуулбар
5. Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны
талаарх тодорхойлолт захидал
6. Сургуулийн тодорхойлолт
7. Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг
даргаас)
8. Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас
сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт
малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх
вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.
Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах
хаягаар ирүүлнэ үү.
Рио Тинто Монголиa дээд
боловсролын тэтгэлт хөтөлбөрт
Төв шуудан, ш/х-357
Улаанбаатар хот шуудангийн хаягаар илгээх
буюу
Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 9А
Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.
Өргөдлийг 2008 оны 9-р сарын 5-нû өдрийн 16.00
цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд
шалгарсан оюутнуудтай 2008 оны 9-р сарын 11-12-нд
гарцаарчилсан ярилцлага хийнэ.
Лавлах утас: 315444
70110462