| |
ОЛБОРЛОХ
САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГЫН ТУХАЙ
2006 оны нэгдүгээр сард Монгол Улс Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод
Байдлын Санаачилгад нэгдэн орох болсныг Засгийн газар албан ёсоор
мэдэгдсэн төдийгүй уг санаачилгыг Монголд хэрэгжүүлэх зорилготой
Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан
байна.
Засгийн газар, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын оролцоотой
хэрэгжих ёстой уг санаачилгад иргэний нийгмийн идэвхтэй оролцоог
бүрдүүлж чадавхижуулах зорилгоор энэ санаачилгыг хэрэгжүүлэх сонирхол
бүхий ТББ нэгдэн Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын
“Төлсөн авснаа нийтэл” эвслийг 2006 оны наймдугаар сард байгуулагдан
үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ерөнхий зохицуулагчаар Нээлттэй
Нийгэм Форум, зохицуулах зөвлөлийн гишүүнээр Зориг сан, Миний
Монголын газар шороо хөдөлгөөн, Хариуцлагатай уул уурхайн санаачлага,
Онон, Улз голынхон хөдөлгөөн нар ажиллаж байна.
Зориг сан 2007 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг санаачлагыг
Монголд хэрэгжүүлэх ажлыг дэмжих хүрээнд иргэний нийгмийг чадавхжуулах
зорилгоор Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн банкны хөгжлийн тэтгэлгийн
хөтөлбөрт хамрагдан "Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын
санаачлага"- ыг дэмжлэх төслийг Төлсөнөө нийтэлж, олон түмний
итгэлийг олж ав! гэсэн уриаг дэвшүүлэн хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд:
• Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын
тухай сурталчилгааны материал хэвлүүлсэн,
• Богино хэмжээний телевизийн 53 секундын роликийг Rec интертайнмент
студиэр хийлгэсэн,
• Оlloo.mn сайтад байрлуулсан ОСИТБС-ыг дэмжих зорилго бүхий баннер
1 сарын хугацаатай байршуулсан,
• MN-25, Eagle TV-ээр сарын турш ролик нэвтрүүлсэн,
• ОСИТБС-ыг дэмжих олборлогч компаниудын төлөөлөл оролцсон уулзалт
ярилцлагыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацтай хамтран ННФ-ын
хурлын зааланд зохион байгуулсан.
Төлснөө нийтэлж,
олон түмний итгэлийг олж ав!
/олон нийтэд хүргэх үг/
Татаж авах
Татаж авах
EITI Report
Татаж
авах /Mon/
Татаж
авах /Eng/
http://eitimongolia.mn
|