Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх
Ухааны Байгууллага /UNESCO/ болон “ЗОРИГ” Сан
хамтран Улаанбаатар хотод шилжин суурьшигчдыг
чадваржуулах, хот суурин газар дасан зохицоход
нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шилжин суурьшигч
тантай хамт” туршилтын төслийг хэрэгжүүлж байна.
Хамарч буй хүрээ:
2005 оны 2-р сараас эхлэн Сонгино Хайрхан Дүүргийн
Өнөр хорооллын 12- 16-р хорооны Дэнжийн хэсгийн
гэр хорооллын шилжин суурьшигчдаас 5 шатаар
14 бүлэг байгуулж нийт 280 оролцогчыг хамарууллаа.
Нийт 14 бүлгээс 12 нь эмэгтэйчүүдийн бүлэг бөгөөд
2 нь эрчүүдийн бүлэг юм.
Төслийн үндсэн зорилго:
1. Шилжин суурьшигчдыг чадваржуулах, сэтгэл
санааны харилцан дэмжлэг үзүүлж, харилцан туслах,
мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах сүлжээ
бий болгох
2. Шилжин суурьшигчдын хууль эрх зүй, эрүүл
мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаархи
мэдлэгийг сайжруулах
3. Тэдний эрэлт хэрэгцээ, сонирхол дээр үндэслэсэн
сургалтууд зохион байгуулж, ур чадварыг нь нэмэгдүүлэх
замаар тэдний гэр бүлийн амьдралыг сайжруулахад
оюуны хөрөнгө оруулалт хийх
4. Хөдөө орон нутгийн иргэдэд хот суурин газар
руу шилжин суурьшихад учирч болох хүндрэл бэрхшээлийн
талаар таниулж, мэдээллээр хангах
5. Шилжин суурьшигчдын өнөөгийн нөхцөл байдлыг
сайжруулах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай
хамтран ажиллах, бодлогын санал боловсруулах
юм.
Төслийн үйл ажиллагаа:
Бүлгийн оролцогчдын нийгмийн асуудлыг алхам,
алхамаар цогцоор шийдэхийг эрмэлздэг бөгөөд
дараах үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
• Төсөлд оролцогчдыг сонгох
• Бүлгийн уулзалт /хамтач уур амьсгал бүрдүүлэх/
• Бүлгийн болон нийтийн сургалт /чадваржуулах,
зөвөлгөө өгөх/
• Албан бус боловсрол олгох сургалт
• Мэргэжлийн сургалтанд хамруулах, ажилд зуучлах
Иргэний бүртгэл мэдээлэл
Төслийн оролцогчдыг иргэний бичиг баримтаа хэрхэн,
ямар арга замаар зөв бүрдүүлэх, шилжилт хөдөлгөөн
хийлгэх талаар сургалт явуулж, мэдээллээр хангадаг.
Газрын асуудал
Газрын асуудлаар СХД-ийн газрын албатай хамтран
ажиллаж оролцогчдоо мэдээллээр хангах, сургалт
зохион байгуулах, газрын асуудлаа шийдэхэд нь
дэмжлэг үзүүлдэг.
Мэргэжлийн сургалт дамжаа
Төслийн оролцогчид нь дотоод чадваржих сургалтуудаас
гадна өөрсдийн сонирхсон чиглэлээр мэргэжлийн
сургалтын төвүүдэд 1-2 сарын хугацаатай суралцаж
мэргэжил эзэмшдэг.
Ажлын байр
Мэргэжилтэй болсон оролцогчдоо ажлын байраар
хангах зорилгоор СХД-ийн Хөдөлмөр эрхлэлтийн
алба, сургалтын төвүүд, Ажил олгогч эздийн холбоо
зэрэг олон газруудтай хамтран ажилласны үр дүнд
одоогийн байдлаар 100 гаруй оролцогч ажлын байраар
хангагдаад байна.
Эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ
Төслийн оролцогчдын сонирхсон сэдвүүдээр эрүүл
мэндийн ажилтнуудыг урьж сургалт явуулах, зөвлөгөө
өгөх мөн СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл дээр эрүүл
мэндийн үзлэг үйлчилгээнд хамруулдаг юм.
Радио нэвтрүүлэг
Шилжин нүүх хөдөлгөөний талаар бодит мэдээллийг
хөдөө орон нутгийн иргэдэд өгөх зорилгоор радио
нэвтрүүлэг бэлдэж Монголын радиогийн “Хурд”
агентлагтай хамтран нэвтрүүлдэг. Сард 2 удаа
явдаг нэвтрүүлэг нь төслийн оролцогчид хотын
амьдралын бодит байдлын талаар сэтгэгдэлээ хуваалцах,
хууль зүйн зөвлөлгөө өгөх, засаг захиргааны
талаар мэдээлэл түгээх, түгээмэл асуултанд хариу
өгөх нэвтрүүлэг байдаг
.
Манай хамтрагчид:
• СХД-ийн ЗДТГ
• СХД-ийн 12.13.14.15.16 хороод
• Хороодын дэнжийн хэсгийг хариуцсан төрийн
албан хаагч болох дэнжийн хэсгийн ахлагч нар
• СХД-ийн 12-16 хорооны иргэд,сайн дурын идэвхтэн
нар
• СХД-ийн Иргэний бүртгэл мэдээллийн алба
• СХД-ийн Газрын алба
• СХД-ийн Хөдөлмөр эрхлэлтийн алба
• СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс
• СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл
• СХД-ийн Албан бус боловсрол олгох “Гэгээрэл”
төв
• Монголын Радиогийн “Хурд” агентлаг
• Нүүдлийн номын сан хөтөлбөр
• Аймгуудын иргэний бүртгэл мэдээллийн албад
• Улаанбаатар хотын ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн
Бодлогын Хэлтэс
• МУИС-ын дэргэдэх Хүн амын Сургалт, Судалгааны
Төв
• Сургалтын байгууллагууд:
“Абука” сургалтын төв
“Футур “ сургалтын төв
“Дэлгэрхангай” сургалтын төв
Эмэгтэйчүүдийн сургалтын төв
“Ирээдүй” сургалтын төв
“Да Винчи” Сан
“Гэр санаачлага” хөтөлбөрийн Баянгол дүүргийн
салбар
“АДРА” олон улсын байгууллагын зээлийн хөтөлбөр
• Ажил олгогч эздийн холбоо
• “Гангар инвест” барилгын компани
• “Ган хөлөг” констракшни
• “Хөгжил” сан
|