НүүрМонгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 

Англи Хэлээр Яригчдын Улсын Уралдаан

Mонголын англиар яригчдын холбоо ESUM жил бүр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын Яамны ивээл дор, Англи хэлний боловсролыг дэмжигч ХААН Банк Сангийн ивээн тэтгэлэгээр Англи хэл дээрх уран илтгэлийн улсын уралдааныг 16-20 насны оюутан сурагчдын дунд зохион байгуулдаг юм. Уг холбооны тэргүүнээр С.Оюун ажилладаг юм.

Зориг сан 2007 оноос хойш энэхүү уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уралдаанд оролцогч оюутан сурагчид өөрсдийн уран илтгэх чадвар болон англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, бусад сургуулийн илтгэгч нартай үзэл бодлоо солилцон найз нөхөд болцгоодог. Уралдаанд түрүүлсэн хоёр илтгэгч Монгол улсаа төлөөлөн Лондон хотод зохиогддог олон улсын тэмцээнд оролцон дэлхийн олон орноос ирсэн үе тэнгийнхээ хүүхдүүдтэй танилцаж, дэлхийн тавцанд өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх бололцоотой болдог юм.

2009 онд Монгол улсаа төлөөлөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Ө.Батчимэг, Хобби сургуулийн сурагч Э.Энх-Эрдэнэ нар Лондон хотноо 4-р сарын 21-24-ны хооронд зохион байгуулагдсан олон улсын Англиар яригчдын уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож Хобби сургуулийн 11-р ангийн сурагч Э.Энх-Эрдэнэ 44 орны 56 илтгэгчээс олон улсын шилдэг 8 илтгэгчийн нэгээр шалгарсан юм.