 |
| |
|
Эрхэм
зорилго
Монгол оронд
ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг
дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний
эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон
ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд
нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй
болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино. |
| |
|
| |
| Нүүр
хуудас |
Зориг сан нь 1998 оны 10
сард Талийгаач С. Зоригийн дотны нєхєд, хамтран
зvтгэгчид, гэр бvлийн зарим гишvvдийн санаачилсанаар
анх vvсэн байгуулагдаж 10 сарын 28-нд Хууль зvйн
яаманд бvртгvvлсэнээр албан ёсоор vйл ажиллагаагаа
явуулж эхэлсэн, нийгэмд vйлчилдэг, биеэ даасан,
ашгийн бус, тєрийн бус байгууллага юм.
Сангийн эрхэм зорилго: Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
Сан зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлээр vйл ажиллагаа явуулна:
• Залуучуудын улс тєр, иргэний боловсролыг дээшлvvлэх, ардчилалд тэдний оролцоог нэмэгдvvлэх
• Ил тод байдал, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх болон авлигын эсрэг үзэл санааг сурталчилах, олон нийтийг энэ чиглэлд гэгээрүүлэх
• Хvний эрх, эрх чєлєєг хамгаалж баталгаажуулах хууль зvйн актыг боловсронгуй болгох
|
|
|
Шинэ мэдээ
Санжаасүрэнгийн ЗОРИГИЙН нэрэмжит
хичээлийн танхим нээлээ
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн
Санжаасүрэнгийн Зориг агсаны төрсөн өдөр 4 дүгээр сарын
20-ны өдөр тохиодог билээ. Энэ өдөр уламжлал ёсоор гэр
бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан
түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө.
Мөн эл өдөр Зориг сангаас МУИС-ийн
НШУС-ийн Улс төр судлалын тэнхимд Санжаасүрэнгийн Зоригийн
нэрэмжит болгон тохижуулсан хичээлийн танхимын нээлтийн
ёслол болсон юм. Нээлтийн ёслолд С.Зоригийн гэр бүл,
найз нөхөд, Зориг сангийнхан, сургуулийн удирдлага болон
багш оюутнууд оролцож Монголын ардчиллын талаар хэлэлцүүлэг,
харилцан яриа өрнүүлэн оюутнуудад С.Зориг болон 1990
оны ардчилсан хувьсгалын тухай лекцийг Улс төрийн боловсролын
академийн багш Н.Чулуунбат уншлаа.
|
 |
| |
|