Нүүр  | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Эрэн сурвалжлах сэтгvvл зvй

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН СУРГАЛТУУД

• Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхан шатны мэдлэг олгох, туршлага судлах анхны уулзалт семинарыг 60 орчим сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан /2001он/,
• Дэлхийн банкны зөвлөх, Канадын эрэн сурвалжлах сэтгүүлч Р.Макдонелл уригдан ирж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Фридония” хичээл зааж, Ерөнхийлөгч Эстрадагийн авлигын хэргийг Филлипины Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлчид хэрхэн илрүүлсэн талаар иж бүрэн сургалт явууллаа. Сургалтанд хот, хөдөөгийн нийт 42 сэтгүүлч болон сэтгүүл зүйн чиглэлийн сургуулийн багш нар хамрагдсан /2002он/,
• Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах, сурах хүсэлтэй сэтгүүлчдэд зориулан Ч.Базарын бичсэн “Хэрхэн эрэн сурвалжлага хийх вэ?” ном, Филлипины сэтгүүлчдийн цомхон баг Ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн авлигын хэргийг илрүүлсэн тухай “Ерөнхийлөгчийг огцруулсан сэтгүүлчийн нөр их хөдөлмөр” эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлагыг орчуулж хэвлэн сэтгүүлчдэд тараасан /2004 он/,
• Глоб Интернэшнл ТББ ба Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө”төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, эрхлэгч нарт сургалт, уулзалт семинар зохион байгуулж, тусгайлсан сэтгүүлчдийн багийг 8 сарын хугацаанд дадлагажуулсан /2005он/.