Нүүр  | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Авлигын эсрэг

АВИЛГАЛ: Мөнхийн үзэгдэл биш

Манай өнөөгийн нийгмийн нэгэн гаж үзэгдэл болсон авилгал нь олныг хиаруулан сүйтгэдэг аймшигт тахал өвчинтэй адил юм. Сүүлийн үед ДОХ бүхэл бүтэн улс үндэстний эрүүл мэнд, нөхөн үржихүйд нүүрлэсэн аюул болсны адил авилгал, хээл хахууль нь сайн засаглал, шударга ёс, ардчиллын мөн чанарыг эвдлэн сүйтгэгч гол хөнөөл болж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч тахал өвчинтэй эвлэрэн суусангүй, цаг үргэлж тэмцэж ирсний дүнд өнгөрсөн зуунуудын зарим тахал өвчний нэр нь ч өнөө цагт дуулдахаа больжээ. Түүний нэгэн адил нийгмийн тахал болсон авилгалтай тэмцсээр ирсэн, тэмцсээр ч байна.

 
  Татаж авах
Авилгал: түүний тухай ойлголт,тэмцэх арга зам” семинарийн эмхтгэл
Манай өнөөгийн нийгмийн нэгэн гаж үзэгдэл болсон авилгал нь олныг хиаруулан сүйтгэдэг аймшигт тахал өвчинтэй адил юм. Сүүлийн үед ДОХ бүхэл бүтэн улс үндэстний эрүүл мэнд, нөхөн үржихүйд нүүрлэсэн аюул болсны адил авилгал, хээл хахууль нь сайн засаглал, шударга ёс, ардчиллын мөн чанарыг эвдлэн сүйтгэгч гол хөнөөл болж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч тахал өвчинтэй эвлэрэн суусангүй, цаг үргэлж тэмцэж ирсний дүнд өнгөрсөн зуунуудын зарим тахал өвчний нэр нь ч өнөө цагт дуулдахаа больжээ. Түүний нэгэн адил нийгмийн тахал болсон авилгалтай тэмцсээр ирсэн, тэмцсээр ч байна.
 
  Татаж авах
ТИ-ийн Гарын авлага 2000

Энэхүү гарын авлагын эхний хувилбар нь “Үндэсний шударга ёсны тогтолцоо” хэмээх ардчилсан бүтцүүд, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийг оролцуулсан ил тод байдал хариуцлагын тогтолцоог бий болгох системыг танилцуулсан билээ. Энэхүү гарын авлага 20 хэл дээр орчуулагдаж хэвлэгдэн гарчээ. Шударга ёсны тогтолцооны ойлголт хөгжлийн асуудлаар ажилладаг байгууллагууд хувь хүмүүсийн хүрээнд нэлээд хэрэглэгддэг томъёо болж хувирсан бөгөөд авилгалтай тэмцэхэд энэхүү систем чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг болжээ. Харамсалтай нь авилгалын эсрэг тэмцэл амжилтанд тэр болгон хүрэхгүй байна.

 
  Татаж авах
Монгол дахь Авилгалын асуудалд холбогдох ном зүй

Авилгал өнөөгийн Монголын нийгмийн хамгийн ноцтой, хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Улс орны маань хөгжлийг боогдуулан, хордуулж байгаа авилгалтай цаг алдалгүй, шийдвэртэй тэмцэх явдал хамгаас чухал болоод байгаа нөхцөлд “Авилгалын асуудалд холбогдох ном зүй”-г Монголд анх удаа гаргах туйлын зөв зүйтэй, хэрэгтэй ажлыг Нээлттэй Нийгэм Форумаас санаачилсан явдлыг талархан хүлээж аваад бид энэхүү бүтээгдэхүүнийг уншигч авхай танаа толилуулж байна.

 
  Татаж авах
Боловсролын байгууллага дахь авилгал Монгол улсын хөгжилд нөлөөлөх нь

Авилгалтай Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг Хэрэгжүүлэх Ажлыг Зохицуулж Хяналт Тавих Үндэсний Зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр “Боловсролын байгууллага дахь авилгал Монгол улсын хөгжлийн ирээдүйд нөлөөлөх нь” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдааныг Зориг сан амжилттай явууллаа.

 
  Татаж авах