С. Зоригийн дурсгалд
3.
Замаар явсан хvмvvс
Заавал зогсож хvндлэнэ.
Яарч тэвдэж явсан хvн
Ямар ч гэсэн хvлцэн хvндлэнэ.
Ядуу, зvдvv хvмvvс тань
Яг ємнє чинь зовлонгоо тоочино
Ямбатан ихэс дээдсvvд ч
Яаралгvй алхан єнгєрєх байх
Жирийн ажилчин, малчин
Жинхэнэ vнэнчээр мэхийнэ
Хахуул, хээл авагчид
Халгаж ядан єнгєрєх байх
Хомхой арчаагvй vзэлтэнгvvд
Хойноос чинь мєргєж нvглээ наманчилна.
Эргэж бидэндээ хэзээ ч олдохгvй
Эрин зууны од болон одсон Зориг минь...
Зориг чиний дэргэд
Зол баяр дvvрэн байг
Алаг хєєрхєн vрсийн чинь
Ая дуу хангинаж байг
Ардчилал, чин vнэний минь
Агуу дуут хонх дуудаж байг.
Цасаар тэнгэр уйлавч
Цавчилгvй зогсож бай
Салхи шуурга исгэрэвч
Сандралгvй байж л бай
Аагим халуун наранд ч
Алжаалгvй мятралгvй
Ажилдаа аяранхан
Алхаж л бай Зориг минь