С. Зоригийн дурсгалд
1.
Улсын маань цохилох зvрх
Улаанбаатар хотод минь
Тэр энэний зєндєєн хєшєє
Тэнд, эндгvй байж л байна.
Тэрнийг хуулсан юм алга
Тэс ондоо, яс заасан
Тэмцэлд дуудсан Зоригийн минь хєшєє
Тээр доор даруухан босчээ...
Хэлбэр, маяг, хийцээрээ
Хэний ч хайранд тодрон буух
Намуухан, намжуухан, дєлгєєхєн
Намтар баянтай хєшєє босчээ.
Зориг агсаны минь хєшєєг
Зориулж хэн хэн урлаа бол ?..
Гандан буурашгvй уран бvтээлчид
Гараа гарган байж
Гайхалтай энэ хєшєєг сvндэрлvvлжээ.
Хєшєєний нээлтэн дээр
Хєдєлмєрчдийн цуглан дээр
Эхлээд vг хэлсэн танийг хараад
Энэлэн уйлсан эхийн тань єрєвдєєд
Эгэмий нь тvшсэн ахыг чинь vзээд
Мэгшин уйлсан ханий нь санаад
Миний бие сэтгэлийн хадаг барихаар шийдлээ.
Тэр цагт тэр мєчид шvv
Тэнгэрийн орноос Зориг минь
Тэр аяараа биеэрээ бууж ирээд
Тvмэнтэйгээ уулзан учирч
Тэмцлийн vгээ хэлэх шиг боллоо.