Нүүр     | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Дурсамж

С. Зоригийн дурсгалд

Хvн од
Тэнгэр цэлмэг дорнын талыг
Хурц наран шарж
Дєнгєж мэндэлсэн нэгэн хvvг
Тэгэж угтаж байсан юм.
Vдэш хэвийж саран эрхэс
Мишээн тольдох цагт
Уудам Монголын дорнод талд
Нэгэн хvv тєрсєн юм. Єр зєєлєн эхийн аялах
Бvvвэйн дууг сонсож
Єрлєг эцгийн сургаал vгэнд

Ухаан сууж байсан юм.
Нvд алдам єргєн талаар
Хєл мэдэн гvйж
Цэвэр тунгалаг агаарыг нь
Vнэрлэж єссєн юм.
Ингэж тэр хvv
Эрх чєлєєг таньсан юм.

Он цагийн урсгал дагаж
Эрийн цээнд хvрч
Олон аавын хєвгvvд охидоос
Онцгойрч эхэлсэн юм.
Хотол олон ард минь
Эрх дураараа байг гээд
Хатаж муудсан хуучин дэглэмийг
Унагалцаж явсан юм.
Ингэж тэр хvv
Эрх чєлєєг зарласан юм.
Євєг дээдсээс євлєж vлдсэн
Єргєн их тал
Ємєг тvшиг газар шороог
Дээдлэж явсан юм.
Эр зориг эрдэм чадал
Ухаан тэгш гээд
Эрх чєлєєт ахан дvvс нь
Хvндлэж байсан юм.
Ингэж тэр
Хvн од болон гийсэн юм.

Тэнгэр цэлмэг дорнын талыг
Хурц наран шарж
Дєнгєж мэндэлсэн нэгэн хvvг
Тэгэж vдэж байсан юм.
Vдэш хэвийж саран эрхэс
Мишээн тольдох цагт
Хамаг Монголын хайрт тэр хvv
Тэнгэрт хальсан юм.
Тэнд тэр хvv
Од болон гийсэн юм.

УБ хот. 1999-11-15
О. Батням - ХЗДС-ийн тєрийн захиргааны эрх зvйн 4-р курсын оюутан

 
 
         
  Өмнєх 1 2 3 4 5 6 7 8 Дараах