Нүүр  | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Бусад
ХАЛАМЖИЙН ТӨСЛҮҮД


• Нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тусгай зориулалтын ор, тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суга таяг, тэргэнцэр олгосон
• Өмнөговь, Дорнод аймгуудад малжуулах төсөл хэрэгжүүлж 100 гаруй өрхийг амьжиргааны эх үүсвэртэй болоход нь тусалсан
• Орон нутгийн иргэдэд хүнсний ногоо тарих, гар аргаар арьс шир боловсруулах, үндэсний гутал, эмээлийн гөлөм зэргийг хийж сургах, мужааны ажил эрхлэх дадлагатай болгох, эсгий, эсгий эдлэлийн өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж олгосон
• Улаанбаатар хотын гэр хороололд 4 худаг барих төсөл хэрэгжүүлсэн,
• Япон Улсын Осака Төв Ротари клубтэй хамтран Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний төвд 16 багц тариурын аппарат олгосон
• Улаанбаатар хотын орон гэргүй 48 айлд Осака Төв Ротари клубын дэмжлэгтэйгээр таван ханатай гэр өгсөн
• “Монгол дахь ядуурал түүнийг даван туулах нь: өнөөгийн чиг хандлага ба ирээдүйн судалгааны хэрэгцээ шаардлага” сэдэвт семинарыг 2009 оны 3 дугаар сард Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан
• НХХЯ-ны Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөрийн судалгааны ажлын төслийг 2009 оны 7сард хэрэгжүүлж судалгааны 1,3,4-р багцад хамрагдсан нэн ядуу өрхийн нийт 11,222 хүний баталгаажуулах ажлыг Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баянөлгий, Баянхонгор аймаг, Улаабаатар хотын СХД, БЗД, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт амжилттай гүйцэтгэсэн
• Япон болон АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч орлого багатай өрхөд хүмүүнлэгийн тусламжийн бараа болон хүүхдийн сургалтийн хэрэгсэлийг удаа дараа олгож ирсэн.