Нүүр  | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
Авлигын эсрэг

 

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

“Зориг сан” төрийн бус байгууллага нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, авлигын эсрэг үзэл санааг сурталчлах, олон нийтийг гэгээрүүлэх, төр засгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгаõ, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар ажиллаж ирсэн. ?нгөрсөн хугацаанд бид энэ чиглэлээр олон зүйл санаачлан хэрэгжүүлж ирсэн.
Глоб Интернэшнл ТББ нь “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” 6 сарын хугацаатай төслийг 2009 оны 01-р сараас хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхэд “Олон Нийтийн Зөвлөлийг Чадавхжуулах баг”-ын гишүүд болон АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл болж манай байгууллагын ажилтан энэхүү төсөлд оролцосон юм.
Т?слийн зорилго нь ОНЗ-ийг чадавхжуулах замаар АТГ-ын авлигыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах явдал юм. Энэхүү зорилгоо биелүүлэхээр олон нийт, иргэний нийгмийн төлөөлөлд Олон Нийтийн Çөвлөлийн талаар мэдлэг өгч оролцоог нэмэгд??лэх, АТГ-ын ОНЗ-ийн ажиллах сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, үйл ажиллагааны журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах зөвлөмж гаргах, ОНЗ, ТББ-ууд болон иргэний нийгмийн бусад хэсгүүдийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, АТГ-ын ОНЗ-ийн талаар сайн мэдээлэл өгч оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласан.

ЗӨВЛӨМЖ /Татаж авах/
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ /Татаж авах/

АВИЛГАЛ: Мөнхийн үзэгдэл биш

Манай өнөөгийн нийгмийн нэгэн гаж үзэгдэл болсон авилгал нь олныг хиаруулан сүйтгэдэг аймшигт тахал өвчинтэй адил юм. Сүүлийн үед ДОХ бүхэл бүтэн улс үндэстний эрүүл мэнд, нөхөн үржихүйд нүүрлэсэн аюул болсны адил авилгал, хээл хахууль нь сайн засаглал, шударга ёс, ардчиллын мөн чанарыг эвдлэн сүйтгэгч гол хөнөөл болж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч тахал өвчинтэй эвлэрэн суусангүй, цаг үргэлж тэмцэж ирсний дүнд өнгөрсөн зуунуудын зарим тахал өвчний нэр нь ч өнөө цагт дуулдахаа больжээ. Түүний нэгэн адил нийгмийн тахал болсон авилгалтай тэмцсээр ирсэн, тэмцсээр ч байна.
 
  Татаж авах
Авилгал: түүний тухай ойлголт,тэмцэх арга зам” семинарийн эмхтгэл
Манай өнөөгийн нийгмийн нэгэн гаж үзэгдэл болсон авилгал нь олныг хиаруулан сүйтгэдэг аймшигт тахал өвчинтэй адил юм. Сүүлийн үед ДОХ бүхэл бүтэн улс үндэстний эрүүл мэнд, нөхөн үржихүйд нүүрлэсэн аюул болсны адил авилгал, хээл хахууль нь сайн засаглал, шударга ёс, ардчиллын мөн чанарыг эвдлэн сүйтгэгч гол хөнөөл болж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч тахал өвчинтэй эвлэрэн суусангүй, цаг үргэлж тэмцэж ирсний дүнд өнгөрсөн зуунуудын зарим тахал өвчний нэр нь ч өнөө цагт дуулдахаа больжээ. Түүний нэгэн адил нийгмийн тахал болсон авилгалтай тэмцсээр ирсэн, тэмцсээр ч байна.
 
  Татаж авах
ТИ-ийн Гарын авлага 2000

Энэхүү гарын авлагын эхний хувилбар нь “Үндэсний шударга ёсны тогтолцоо” хэмээх ардчилсан бүтцүүд, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийг оролцуулсан ил тод байдал хариуцлагын тогтолцоог бий болгох системыг танилцуулсан билээ. Энэхүү гарын авлага 20 хэл дээр орчуулагдаж хэвлэгдэн гарчээ. Шударга ёсны тогтолцооны ойлголт хөгжлийн асуудлаар ажилладаг байгууллагууд хувь хүмүүсийн хүрээнд нэлээд хэрэглэгддэг томъёо болж хувирсан бөгөөд авилгалтай тэмцэхэд энэхүү систем чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг болжээ. Харамсалтай нь авилгалын эсрэг тэмцэл амжилтанд тэр болгон хүрэхгүй байна.

 
  Татаж авах
Монгол дахь Авилгалын асуудалд холбогдох ном зүй

Авилгал өнөөгийн Монголын нийгмийн хамгийн ноцтой, хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Улс орны маань хөгжлийг боогдуулан, хордуулж байгаа авилгалтай цаг алдалгүй, шийдвэртэй тэмцэх явдал хамгаас чухал болоод байгаа нөхцөлд “Авилгалын асуудалд холбогдох ном зүй”-г Монголд анх удаа гаргах туйлын зөв зүйтэй, хэрэгтэй ажлыг Нээлттэй Нийгэм Форумаас санаачилсан явдлыг талархан хүлээж аваад бид энэхүү бүтээгдэхүүнийг уншигч авхай танаа толилуулж байна.

 
  Татаж авах
Боловсролын байгууллага дахь авилгал Монгол улсын хөгжилд нөлөөлөх нь

Авилгалтай Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг Хэрэгжүүлэх Ажлыг Зохицуулж Хяналт Тавих Үндэсний Зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр “Боловсролын байгууллага дахь авилгал Монгол улсын хөгжлийн ирээдүйд нөлөөлөх нь” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдааныг Зориг сан амжилттай явууллаа.

 
  Татаж авах