Нүүр   | Монгол  |  English
 
Эрхэм зорилго
Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
 

 
“БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ АВИЛГАЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙД НӨЛӨӨЛӨХ НЬ” СЭДЭВТЭЙ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН


Зориг сан Авлигатай Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг Хэрэгжүүлэх Ажлыг Зохицуулж Хяналт Тавих Үндэсний Зөвлөл, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр “Боловсролын байгууллага дахь авилгал Монгол Улсын хөгжлийн ирээдүйд нөлөөлөх нь” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ.
Энэхүү эссэний уралдаан нь бүх шатны боловсролын байгууллагад суралцаж буй оюутан сурагчид төдийгүй гадаад орнуудад суралцагсадад өргөнөөр оролцож боловсролын системд авилгал байгаа эсэх, байгаа бол энэхүү аюулыг хэрхэн ямар арга замаар урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэж таслан зогсоох боломжтой талаар үзэл бодлоо илэрхийлэх явдал байсан юм.
Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 68 бүтээл, их дээд сургуулийн оюутнуудын 90 гаруй бүтээлийг 2 үе шаттайгаар шалгаруулсан. Нийт 20 эссэ 2 дахь шатанд шалгарч, шалгарсан хүүхдүүд 2 дугаар шатанд өөрсдийн бичсэн эссэг хамгаалах илтгэл тавьж ярилцлаганд орсоноос эхний байранд шалгарсан бүтээлийг өдөр тутмын сонинд нийтэлсэн юм.

Уралдаанд оролцсон бүтээлүүд

Татаж авах

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид

М.Ариунболд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 10 жилийн 1-р сургуулийн 10в ангийн сурагч

Ц.Баяржаргал Төв аймгийн Жаргалант сум, 11 жилийн дунд сургууль, 10б ангийн сурагч

Б.Булганчимэг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 10з ангийн сурагч

Ч.Гантулга Нийслэлийн БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч

Н.Дөлгөөн Нийслэлийн 18-р дунд сургуулийн 10г ангийн сурагч

Э.Лхагвасүрэн Нийслэлийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 10-р ангийн сурагч

Н.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн БГД-ийн 10 жилийн 47-р дунд сургуулийн 10 ангийн сурагч

Г.Насанжаргал Нийслэлийн 33-р сургуулийн 11д ангийн сурагч

С.Номингэрэл Дорноговь аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийн 10б ангийн сурагч

Б.Сэрчмаа Нийслэлийн БГД-ийн 47-р дунд сургуулийн 10а ангийн сурагч

Б.Урантуяа Нийслэлийн БЗД-ийн 21-р сургуулийн 10а ангийн сурагч

Б.Одончимэг БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч

Ц.Одонтөгс Нийслэлийн БЗД-ийн 79-р сургуулийн 10а ангийн сурагч

Д.Энхсүлд Нийслэлийн БЗД-ийн 10 жилийн 21-р дунд сургуулийн 10а ангийн сурагч


Их дээд сургуулийн оюутнууд

Ц.Ариунтуяа “Их Засаг” Их сургуулийн эрх зүйн 306-р бүлгийн оюутан

С.Гончигсумлаа ЭМШУС, АУИС-ийн 2-р дамжааны оюутан

Д.Дэлгэрмөрөн МУИС, ХЗС-ийн 4-р дамжааны оюутан

Б.Дуннаран МУИС, ХЗС-ийн 4-р дамжааны оюутан

Р.Мөнхзул МУИС, ХЗС-ийн 4-р дамжааны оюутан

Ц.Нэмэхбаяр ШУТИС, КТМС-ийн 3-р дамжааны оюутан

Ш.Төрмөнх МУИС, ХЗС-ийн 5-р дамжааны оюутан

У.Хишигцэцэг ХУИС, Хятад хэлний 1-р дамжааны оюутан

Ч.Шүрэнцэцэг МУИС, ХЗС-ийн 3-р дамжааны оюутан