 |
| |
|
Эрхэм
зорилго
Монгол оронд
ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг
дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний
эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон
ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд
нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй
болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино. |
| |
|
| |
| Нүүр
хуудас |
Зориг сан нь 1998 оны 10
сард Талийгаач С. Зоригийн дотны нєхєд, хамтран
зvтгэгчид, гэр бvлийн зарим гишvvдийн санаачилсанаар
анх vvсэн байгуулагдаж 10 сарын 28-нд Хууль зvйн
яаманд бvртгvvлсэнээр албан ёсоор vйл ажиллагаагаа
явуулж эхэлсэн, нийгэмд vйлчилдэг, биеэ даасан,
ашгийн бус, тєрийн бус байгууллага юм.
Сангийн эрхэм зорилго: Монгол оронд ардчилсан нийгмийг тєлєвшvvлэн хєгжvvлэх, улс тєрийн шинэчлэлийг дэмжих, иргэдэд ардчиллын vнэт зvйлсийг хэвшvvлэх, хvний эрх, эрх чєлєє, нийгмийн шударга ёсыг хамгаалах, олон ургальч vзлийг хvндэтгэх, тєр засгийн vйл ажиллагааг нийгэмд нээлттэй байлгах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахад оршино.
Сан зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах чиглэлээр vйл ажиллагаа явуулна:
• Залуучуудын улс тєр, иргэний боловсролыг дээшлvvлэх, ардчилалд тэдний оролцоог нэмэгдvvлэх
• Ил тод байдал, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх болон авлигын эсрэг үзэл санааг сурталчилах, олон нийтийг энэ чиглэлд гэгээрүүлэх
• Хvний эрх, эрх чєлєєг хамгаалж баталгаажуулах хууль зvйн актыг боловсронгуй болгох
|
|
Шинэ
мэдээ
Зориг сан Герман улсын эдийн засгийн
институттэй (DWI) хамтран олон улсын семинар зохион
байгууллаа.
Байгаль цаг уур, улс төр, эдийн
засгийн алдаатай бодлого, өвчин эмгэг, нас баралт
зэрэг хүёин зүйлс нь өрхийн орлогод нөлөөлж улмаар
ядуурах үндэс болдог. Хөдөө орон нутагт ядуурал үүсгэж
байгаа нэг хүчин зүйл нь зуд юм. Иймд Зориг сан Германы
эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол
дахь ядуурал түүнийг даван туулах нь: өнөөгийн чиг
хандлага ба ирээдүйн судалгааны хэрэгцээ шаардлага”
сэдэвт семинарыг 2009 оны 3-р сарын 12, 13-нд амжилттай
зохион байгууллаа.
Семинарыг зохион байгуулсан зорилго
нь ядууралтай холбоотой судалгаа, мэдээлэл, түүний
даван туулах бодлого, цаашдын судалгааны хэрэгцээ
шаардлагыг тодруулах бодлого, судалгаа болон хөгжлийн
төслүүдийн хоорондох уялдаа холбооны талаар гадаад,
дотоодыэн судлаачид, ядуурлын тухай онол болоод ядуурлын
орчныг даж гарах стратегийн судалгааны мэргэжилтнүүдийн
уулзаж ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
Хоёр өдөр зохион байгуулагдсан уг
семинарт Германы Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн
эрдэмтэн судлаачид, Монголын нэртэй судлаачид болон
Монгол улсын засгийн газрыг төлөөлж ХХААХҮЯ, НХХЯ,
Сангийн Яам, ҮСХ-ны мэргэжилтэнгүүд оролцсон юм.
Семинарын
материалууд
|
 |
| |
|